ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Мэргэжлийн Дидактикийн Сургалт, Судлагааны Төв байгуулагдсан 2001 оноос эхлэн “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүл МУИС-ийн хэмжээний судалгаа, шинжилгээний хүрээнд хэвлэгдэн гарч ирсэн. Бид үргэлжлүүлэн 2014-2015 оны хичээлийн жилд олон улсын түвшинд ойртуулах, цахим системд төвлөрүүлэхийн төлөө ажиллаж байна. Боловсролын салбарын судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн та бүхнийг дараах сэдвийн хүрээнд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

  • Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
  • Боловсролын онол
  • Боловсролын арга зүй, дидактик
  • Боловсролын үнэлгээ
  • Боловсролын технологи
  • Боловсролын сэтгэл зүй
  • Боловсролын социологи
  • Сургуулийн болон боловсролын менежмент

Бид ирээдүйд “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлээ олон улсын индекстэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сэтгүүл болгохын төлөө ажиллаж байна. Б.Отгонтөгс Ph.D