зарлал

“Боловсрол судлал” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлнэ үү

МУИС-ийн ШУС-иас эрхлэн гаргадаг “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлийн 2017 оны ээлжит дугаарт дараах чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл /ЭШӨ/ хүлээн авна.

- Бүх түвшний боловсролын агуулга, стандарт

- Боловсролын онол

- Боловсролын арга зүй, дидактик

- Боловсролын үнэлгээ

- Боловсролын технологи

- Боловсролын сэтгэл зүй

- Боловсролын социологи

- Сургуулийн болон боловсролын менежмент

Та өгүүлэл өгөхийг хүсвэл setguul.num.edu.mn вэб-д нэвтрэн “Өгүүлэл илгээх” цэс рүү орж бүртгүүлэн өөрийн нууцлал бүхий нэвтрэх эрх авснаар өгүүлэл илгээх эрхтэй болно. Хүлээн авсан өгүүллийг цахим хэлбэрээр хөндлөнгийн хянан магадлагаа хийж шаардлага хангах эсэхийг шийдвэрлэн хариу мэдэгдэнэ.

Шаардлага хангасан тохиолдолд “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлд хэвлэгдэх боломжтой болно.

Өгүүлэл хүлээн авах хэл: Монгол, Англи

Өгүүлэл хүлээн авах бүртгэлийн хураамж: 20.000₮,

( Хураамжийг Монгол Улсын Их Сургуулийн 5041123767 Хаан банкны дансанд тушаан баримтыг өгүүллийн хамт илгээнэ. Төлбөрийн утга дээр “Боловсрол судлал” сэтгүүл, Зохиогчийн нэрийг заавал бичнэ.)

Өгүүлэл хүлээн авах болон хэвлэх хугацаа:

- Өгүүлэл хүлээн авах /2017.10.20 - 11.15/

- Хянан магадлагаа хийх /2017.11.16 - 12.05/

- Өгүүллийг сайжруулах /2017.12.06 - 12.20/

- Сэтгүүлийг хэвлэлд шилжүүлэх /2017.12.20/

- Сэтгүүлийг цахим хэлбэрээр байршуулах /2018.01.05/

Энэхүү сэтгүүл нь боловсролын салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй.

Өгүүлэлд тавигдах шаардлага бусад дэлгэрэнгүй мэдээллийг setguul.num.edu. mn болон 77307730 - 1115, 99681748 утсаар авна уу.