Танилцуулга

СЭТГҮҮЛИЙН ТАНИЛЦУУЛГА

МУИС, Төгсөлтийн Дараах Сургуулийн /ТДС/ дэргэдэх Мэргэжилийн Дидактикийн Сургалт, Судалгааны Төвийн /МДССТ/ санаачилсанаар ШУС НУС-н Боловсрол Сэтгэл Судлалын Тэнхимтэй /БССТ/ хамтран 1999 онд “Боловсрол судлал” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргаж эхэлсэн. Үүнээс хойш одоог хүртэл жил бүр тогтмол хэвлэгдэн гарч байна.
МДССТ-өөс эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүлийн редакцийн зөвлөлд тухайн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн багш нар ажилладаг болно. Үүнд:
1. У.Доёд Ph.D. дэд проф
2. Н.Нэргүй Ph.D. проф
3. Б.Бурмаа Ph.D. проф
4. Н.Оюунцэцэг Ph.D. проф
5. Ц.Даржаа Ph.D. дэд проф гэх мэт
Одоогийн байдлаар сэтгүүлийн хөндлөнгийн хянан магадлалын \peer-review\ тогтолцоо нь төлөвшсөн байх, редакцийн зөвлөлийн гишүүдийн 30-аас дээш хувь нь олон улсад хүлээн зөвшөөрдсөн бүтээл бүхий гадаадын эрдэмтэд байх шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа. Гэвч бид энэхүү шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна.
Боловсрол судлал сэтгүүл нь тухайн шинжлэх ухааны олон улсын мэргэжилийн сэтгүүлийн мөрддөг нийтлэг шинжлэх ухааны бичлэг, ишлэл хийх загвар, стандартыг мөрддөг болно.
Боловсрол судлал сэтгүүл нь монгол хэлээр хэвлэгдэн гардаг бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд /2015.06 сар/ англи монгол хэлээр дугаар нь ээлжлэн гардаг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа ба APA загвар стандартыг мөрдөх болно.


СЭТГҮҮЛИЙГ ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ,
ШААРДЛАГА, АЧ ХОЛБОГДОЛ
Үндэсний цаашилбал олон улсын сэтгүүл болгохын тулд аливаа эрдэм шинжилгээний сэтгүүл:
1. Англи хэл дээр хэвлэгддэг байх
2. Хэвлэгдэх ажлууд хоёр нууц-шүүмжлэгчээр хянагддаг, өндөр чанартай судалгааны бүтээл хэвлэгддэг байх
3. Сэтгүүлийн редакцийн зөвлөл тухайн салбарын нэр хүнд бүхий олон улсын эрдэмтдээс бүрдсэн байх
4. Эрдэмтдийн судалгаа, өгүүллийг цахим хэлбэрээр хүлээн авдаг байх
5. Тухайн сэтгүүлийг гаргаж байгаа байгууллага, мэргэжилийн холбоо, их сургууль тодорхой хэмжээний санхүүг дэмждэг, эх үүсвэртэй байх шаардлагатай. Иймээс:
- Уг сэтгүүлийн зорилго, санхүүгийн дэмжлэг гарах дугаарын тоо, хэмжээ, унших цар хүрээ, цаашдын хөгжлийн талаарх мэдээллийг англи хэл дээр гарган гадаадын их сургуулийн нэртэй судлаач нар, судалгааны төвүүд рүү илгээж санал солилцож, сайн эрдэмтдээр зөвлөл байгуулах, нууц шүүмжлэгчээр ажиллах эрдэмтдийн сан үүсгэх шаардлагатай байна.
- Бид сэтгүүлийг хөгжүүлэх ажлын хүрээнд гол хийх ажил бол онлайн хэлбэрээр бүтээлүүдийг хүлээн авах, нууц шүүмжлэгчээр хянуулах чадалтай орчин үеийн цахим хуудас үүсгэх асуудал юм. Сэтгүүл цахим хуудастай байснаар гадаад, дотоодоос зохиогчдын бүтээлийг түргэн шуурхай хүлээн авч боловсруулах, шүүмжлэлд хамруулах, гадаад дотоодын шүүмжлэгчтэй ажиллахад хугацаа алдахгүй. Иймд хэвлэх үйл явцыг хурдасгаж өгнө.
- Хамгийн гол нь хэвлэгдсэн ажлууд хоёр нууц-шүүмжлэгчээр хянагдсанаараа өндөр чанартай болон хэвлэгдэх учиртай.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

Англи монгол хэлээр ээлжлэн хэвлүүлдэг, олон улсын редакцийн зөвлөлтэй, нэг удаагийн нууц шүүмжлэгчээр хөндлөнгийн хянан магадлал хийлгэдэг сэтгүүлийн дугаарыг 2014-2015 оноос гаргаж эхлэнэ. 2014 оны 6-р сард эхний дугаарыг гаргана.
Хэвлүүлэх өгүүлэлийн чиглэл салбар дундын байна. Үүнд:
o Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
o Боловсролын онол
o Боловсролын арга зүй, дидактик
o Боловсролын үнэлгээ
o Боловсролын технологи
o Боловсролын сэтгэл зүй
o Боловсролын социологи
o Сургуулийн болон боловсролын менежмент
Сэтгүүлийг улам боловсронгуй болгож англи монгол хэл дээр ээлжлэн хэвлэж гаргадаг болсоноор Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болно хэмээн зорин ажиллаж байна.
Цаашид сэтгүүлийн нэрээ “Mongolia Journal of Education studies” болгож бүс нутгийн, олон улсын сэтгүүл болгохын тулд ажиллана.